Хүүхэд нэг өгүүлбэр бичээд ээждээ үзүүлээд.
«Ээж ээ, энэ гоё болсон уу?» гэхэд
Бид ихэвчлэн үг үсгийг нь засдаг.
«Энэ үгийг арай өөрөөр бичвэл...»«Энд нэг өгүүлбэр нэмбэл...»«Ингэж хэлбэл илүү гоё сонсогдоно.»
Тэгээд AI-д хэрвээ өгвөл бүр хурдан.
Хүүхдийн энгийн өгүүлбэрийг илүү уран болгож чадна.
Алдааг нь засна.Үгийн санг нь баяжуулна.Бүтцийг нь цэгцэлнэ.
Эцэст нь хүүхдийн бичсэн зүйл илүү баялаг харагдана.
Гэхдээ нэг зүйл чимээгүй өөрчлөгдсөн байдаг.
Тэр бичвэр одоо хүртэл яг хүүхдийн дуу хоолой хэвээр сонсогдож байгаа юу?
2026 оны National Literacy Trust-ийн 40,543 өсвөр үе, 2,567 багш, 3,073 эцэг эхийг хамарсан судалгаагаар 13–18 насныхны 45.6% нь AI-г бичсэн зүйлдээ санал хүсэлт авахад ашигласан байна. Мөн 56.5% нь AI-ийн гаргасан зүйлд өөрийн санааг нэмж байжээ. Гэхдээ AI ашиглах арга нь бүх хүүхдэд харилцан адил биш: 24.1% нь гэрийн даалгавраа хийхдээ AI-ийн хариуг шууд хуулдаг гэж хариулсан байна.
Эндээс надад нэг зүйл ажиглагдаж байна.
AI-аар бичүүлэхбаAI-тай хамт бичих
хоёр өөрөө тэс өөр үйл явц.
Хүүхэд:
«Надад нэг эсээ бичээд өг.»
гэвэл AI хүүхдийн өмнөөс дуугарч байна.
Харин:
«Би ингэж бодож байгаа. Миний санааг өөрчлөхгүйгээр илүү ойлгомжтой болгоход туслаач.»
Гэвэл
AI хүүхдийн дуу хоолойг дэмжиж байна.
Энэ хоёрын хооронд технологийн хувьд том ялгаа байхгүй.
Харин боловсролын хувьд маш том ялгаа байгаа.
Учир нь хүүхэд бичиж сурахтай төсөөлүүлбэл зөвхөн зөв өгүүлбэр зохиож сурдаггүй.
Тэр:
«Би юу гэж бодож байна?»«Би үүнийг яаж хэлмээр байна?»
гэдгээ бас зөв бүтцээ олж сурдаг.
Ингэж байж хүүхэд бүрийн өөрийн дуу хоолой ялгардаг.
Тиймээс AI-аар бичсэн зүйлийг хараад:
«Гоё болжээ.»
гэж хэлэхээсээ өмнө заримдаа:
«Энэ дотор чиний хэлэх гэсэн зүйл яг хэвээрээ үлдэж чадсан уу?»
гэж асуугаарай.
Хэрэв хүүхэд:
«Үгүй ээ, AI арай өөрөөр хэлчихсэн байна.»
гэвэл тэр маш чухал зүйлийг ойлгож эхэлж байна.
Сайн бичвэр гэдэг зөвхөн сайхан сонсогдох биш.Хэн нэгний бодлыг зөв илэрхийлэх явдал.
AI хүүхдийн үгийг гоё болгож чадна.
Гэхдээ юуг хэлэхийг нь хүүхэд өөрөө удирдах ёстой.
Энд эцэг эх, багш бидэнд нэг шинэ зорилго гарч ирж байгаа.
Хүүхдийн бичвэрийг AI-аар төгс болгохоос өмнө,
хүүхдийн санааг гаргуулах. Ингэж байж
Дараа нь AI-г редактор шиг ашиглаж болно.
«Энэ хэсгийг ойлгомжтой болгож өг.»«Миний санааг өөрчлөхгүйгээр үг үсгийг зас.»«Миний бичсэн хоёр хувилбарын ялгааг тайлбарла.»
Ингэвэл AI хүүхдийн оронд зохиогч болохгүй.
Харин хүүхдийн дэргэдэх редактор болж чадна.
Өнөөдрийн эх сурвалж
National Literacy Trust — Young people, teachers’ and parents’ use of AI to support literacy in 2026.
40,543 залуу, 2,567 багш, 3,073 эцэг эхийн мэдээлэлд тулгуурласан 2026 оны судалгаа. Залуусын AI хэрэглээ нэмэгдэж байгаа ч өөрийн санаа нэмэх, хариуг шалгах, шууд хуулж ашиглах зэрэг хэрэглээний хэлбэрүүд ялгаатай байгааг харуулсан. Судалгаа нь Их Британийн оролцогчдод хамаарах тул Монголын хүүхдүүдэд шууд хамаарахгүй энэ төрлийн судалгааг хийхэд нээлттэй.
Хүүхэд тань AI ашиглаад илүү гоё бичиж байна.
Гэхдээ тэр бичвэрийг уншихад «Энэ бол миний хүүхдийн бодол санаа»мөн байна гэж танигдаж байна уу?
Хэрэв AI хүүхдийн алдааг засахын зэрэгцээтүүний өөрийн өнгө аясыг нь ч арилгачихсан бол,
Тэр нь сайхан бичвэр байсан чбичиж байгаа хүнийг нь бага багаар алга болгосон байдаг.
Тиймээс AI-ийн эрин үед бичиг үсгийн боловсролын нэг шинэ зорилго бол:
«Зөв бичих» дээр нэмээд «Өөрийнхөөрөө хэлэх»-ийг хамгаалах.
30 Family of the AI Tour
AI хүүхдийн бичсэнийг сайжруулж болно.Харин хүүхдийн оронд дуугарч болохгүй.
Хүүхдийн бичвэр төгс биш байж болно.
Заримдаа тэр жаахан замбараагүй,заримдаа үг нь энгийн,заримдаа бүр дүрмийн алдаатай байна.
Гэхдээ түүний бичвэр дотор:
«Энэ бол миний бодол.»
гэж хэлэх зүйл нь үлдсэн байгаасай.