Хүүхэд заримдаа бодсоноо бүтэн хэлж чаддаггүй.
Өгүүлбэрийнхээ дундуур өөр зүйл ярьчихна.Нэг санаанаас нөгөө рүү үсэрнэ.«Тэр юмыг...» гэж хэлээд орхино.Заримдаа уйлж байгаад л учир шалтгаанаа тайлбарлана.
Тэгээд ээж, аав нь:
«Чи яг юу хэлэх гээд байгаа юм бэ?»
гэж асууна.
Бид хүүхдээ мэддэг учраас ойлгодог.
Харин AI?
AI-д хүүхдийн энэ замбараагүй мэт яриа алдаа шиг харагдаж болох юм.
Тэгвэл энд нэг сонирхолтой асуулт гарна.
Ирээдүйн AI хүүхдийг өөрийнхөө хэлэнд дасгах уу, эсвэл өөрөө хүүхдийг ойлгох гэж сурах уу?
2026 оны 9-р сарын 7-нд нийтлэгдсэн нэгэн судалгаанд судлаачид сургуулийн өмнөх насны хүүхдийн багштай хийдэг бодит харилцан ярианд тохируулсан AI систем бүтээжээ. Хүүхдийн тасалдсан, тодорхой бус яриаг ойлгож, насанд нь тохирсон хариу өгөхөд чиглүүлсэн уг системийн санаа нь AI-ийн хариултыг хүүхдийн танин мэдэхүйн ачаалалд тохируулах явдал байв. Судалгаанд системийн зорилгыг шалгах туршилтаар intent recognition 91.82% хүрсэн ч, зохиогчид тооцоолсон cognitive load нь хүүхдийн бодитоор хэмжигдсэн ачаалал биш гэдгийг тодорхой анхааруулсан.
Энэ судалгаа надад технологийн тухай биш, харилцааны тухай бодогдууллаа.
Бид насанд хүрэгчдийн хэлээр бодож, насанд хүрэгчдийн логикоор ярьдаг.
Тиймээс AI ч гэсэн бидний хэлсэн зүйлийг:
тодорхой, логиктой, бүтэн өгүүлбэрээр
өгөхийг хүлээдэг.
Харин хүүхэд тийм биш.
Түүний:
«Энийг... нөгөө... тэгээд тэр чинь яасан?»
гэдэг өгүүлбэрийн цаана бүтэн санаа байж болно.
Тэр санааг нь ойлгохын тулд хүүхдийг засах биш,хүүхдийн хэлж буй зүйлийг сонсох хэрэгтэй.
Эндээс AI-д нэг өөр шалгуур хэрэгтэй болж байгаа нь хүүхдийн боловсролд нөлөөлнө.Учир нь
AI хэр ухаалаг хариулдаг вэ? биш.
AI хүүхдийн хэлээгүй үлдээсэн зүйлийг хэр зөв ойлгож байна вэ?
Энэ ялгаа яагаад чухал вэ?
Хэрэв AI хүүхдийн ойлгох хэмжээнээс хэтэрсэн үг хэрэглэвэл хүүхэд хариултыг ойлгохын оронд эхлээд AI-ийн хэлний төвөгтэй байдлыг тайлж ойлгох хэрэгтэй болно.
Харин AI хүүхдийн нас, тухайн үеийн яриа, сэтгэл хөдлөл, өмнөх ярианы утгыг харгалзаж чадвал технологи хүүхдээс илүү их хүчин чармайлт шаардах биш,
хүүхдийн сурах замыг хөнгөвчлөх боломжтой.
Энэ бол «AI хүүхдэд зориулсан» гэдэг үгийг дахин бодох шалтгаан.
Хүүхдийн нэрийг том үсгээр бичсэн интерфэйс хийхийг л «хүүхдэд зориулсан» гэж ойлгох биш.
Хүүхэд яг хүүхэд шиг ярьж байхад нь хүртэл ойлгож чаддаг байх.
Энд эцэг эх бидэнд ч нэг жижиг сургамж бий.
Хүүхэд:
«Би чадахгүй ээ.»
гэвэл шууд:
«Чи чадна аа.»
гэж хариулахын оронд,
«Юу нь хэцүү санагдаад байна?»
гэж асууж болно.
Учир нь хүүхдийн хэлсэн үгний цаана байгаа жинхэнэ хэрэгцээг олж сонсох нь заримдаа зөв хариулт өгөхөөс илүү чухал.
AI ч мөн адил.
Өнөөдрийн эх сурвалж
Xu & Hu, «Semantic analysis and intervention generation for dialogue between teachers and young children using large language models» — Discover Artificial Intelligence, 2026.09.07.
Судалгаанд сургуулийн өмнөх насны хүүхдийн онцлог яриаг таньж, насанд тохирсон AI-ийн хариу боловсруулах NS-BGT загварыг санал болгосон. Туршилтын өгөгдөлд intent recognition 91.82% хүрсэн. Гэхдээ судалгаа нь AI системийн түвшний туршилт бөгөөд хүүхдийн бодит суралцах үр дүнг шууд нотлоогүй.
Бид хүүхдэд зориулсан AI бүтээхдээ
AI-г хүүхдийн хэлэнд ойртуулж байна уу,эсвэл хүүхдийг AI-ийн хэлний бүтцэд дасгаж байна уу?
Магадгүй боловсролд сайн нөлөөтэй технологи гэдэг хүүхдэд илүү их зүйл ярьдаг технологи биш.
Хүүхэд дутуу, будлиантай, сэтгэл хөдлөлтэй ярьсан ч — “Чи юу хэлэх гээд байна вэ?” гэж тэвчээртэй сонсож чаддаг технологи байх болов уу.
30 Family of the AI Tour
Хүүхдэд зориулсан AI гэдэгхүүхдэд ихийг тайлбарладаг AI биш.
Хүүхэд өөрийнхөөрөө хэлж чадахгүй байгаа зүйлийг нь хүртэл ойлгохыг хичээдэг AI байж болох юм.
Өнөөдөр хүүхдийнхээ дутуу хэлсэн нэг өгүүлбэрийгяаралгүй сонсоод үзээрэй.
Заримдаа хүүхдийн хамгийн чухал санаа нь хамгийн эмх замбараагүй өгүүлбэрийнх нь дотор байдаг.