← Бүх нийтлэл
#046 · AI ЭРГЭЦҮҮЛЭЛ

Хүүхэд AI ашиглаад удаан сууж байвал… үнэхээр сайн сурч байгаа гэсэн үг үү?

2026.10.06·3 мин унших·0

Хүүхэд хичээлээ хийхдээ удаан сууж байна.

Дэлгэцээ ширтэнэ.AI-аас асууна.Хариуг нь уншина.Дахин асууна.Бас нэг хувилбар гаргуулна.

Эцэг эхийн нүдээр бол:

«Хичээлээ хийж байна.»

Харин нэг алхам ухраад харвал өөр асуулт гарч ирнэ.

Хүүхэд үнэхээр сурч байна уу, эсвэл суралцаж байгаа мэт харагдаж байна уу?

Энэ хоёр яг адилхан биш.

Америкийн сэтгэл судлалын нийгэмлэгийн 2026 оны хүүхэд, өсвөр үеийнхний технологийн сургалтын талаарх эксперт тайланд нэг чухал сануулга бий:

Технологитой хэр их «идэвхтэй» харилцаж байгаа нь өөрөө сурсан гэдгийг батлахгүй.

Ялангуяа GenAI нь хүүхдийн тухайн үеийн гүйцэтгэлийг сайжруулж болох ч, тэр нь заавал цаашид өөрөө ашиглаж чадах мэдлэг, чадвар болсон гэсэн үг биш. Харин дэлгэц, апп-аас холдсоны дараа шинэ нөхцөлд мэдсэн зүйлээ ашиглаж чадах эсэх нь илүү утгатай шалгуур гэж тайланд онцолжээ.

Энэ санаа надад маш чухал санагдсан.

Учир нь бид хүүхдийн хийж байгаа үйлдлийг суралцаж байгаатай андуурах амархан болжээ.

Жишээ нь хүүхэд AI-тай хамт бодлогыг зөв бодлоо.

Энэ «Сайн уу?»

Тийм.

Гэхдээ дараагийн өдөр нь ижил зарчмыг өөр бодлогод ашиглаж чадахгүй бол?

Хүүхэд AI-тай хамт сайхан эссээ бичлээ.

Энэ бас «Сайн уу?»

Тийм.

Гэхдээ AI байхгүй үед өөрийн санааг эхлүүлж чадахгүй бол? энэ бол

Бидний харсан зүйл бол гүйцэтгэл байсан гэсэн үг.

Харин бидний хайж байгаа зүйл бол суралцах чадвар.

Энэ ялгаа улам чухал болно.

Учир нь AI хүүхдийн өмнөөс хийх зүйл улам олширно.

Тиймээс эцэг эх бид хүүхдийн AI хэрэглээг:

«Өнөөдөр юу хийв?»

гэж биш,

«Өнөөдөр юу өөрөө сурч авав?»

гэж харах хэрэгтэй.

Хүүхэд AI ашиглаад бодлого бодсон бол дараа нь:

«Одоо AI-гүйгээр нэгийг бодоод үзье.»

Хариу гаргуулж авсан бол:

«Одоо надад өөрийнхөөрөө тайлбарлаад өг.»

Санаа гаргуулсан бол:

«Эдгээрээс алийг нь чи өөрөө сонгох вэ? Яагаад?»

гэж асууж болно.

Ингэхэд AI хэрэглэсэн эсэхээс илүү хүүхдийн тархин дотор юу үлдсэн нь харагдана.

Бид технологийг хүүхэд илүү удаан хугацаагаар хичээлдээ ашигладаг болгоход яарч болохгүй.

Заримдаа сайн технологийн хэрэглээний үр дүн нь:

хүүхэд дэлгэцийн өмнө илүү удаан суусан явдал биш,дэлгэцээс холдоод өөрөө илүү сайн хийж чаддаг болсон явдал байж болох юм.

Энэ бол AI-ийн боловсролд тавих шалгуурыг бага зэрэг өөрчилж байгаа зүйл юм.

AI хүүхдийг завгүй байлгаж чаддаг уу? гэхээс илүү,

AI хэрэглэсний дараа хүүхэд өөрөө илүү чадвартай болсон уу?

гэж асуух.

Өнөөдрийн эх сурвалж

American Psychological Association — Expert Report on Children’s and Adolescents’ Learning with Educational Technology, 2026.09.03.

APA-ийн эксперт тайлан нь 5–18 насныхны технологид суурилсан суралцахуйг авч үзээд, технологийн оролцоо/engagement-ийг суралцсан байдалтай адилтгахгүй байх, харин хүүхэд сурсан зүйлээ шинэ нөхцөлд дэлгэцээс гадуур ашиглаж чадаж байгаа эсэхийг илүү хүчтэй үзүүлэлт гэж анхааруулсан. GenAI-ийн хувьд шууд гүйцэтгэл сайжрах нь суурь мэдлэг, чадварын өсөлтийг заавал илэрхийлэхгүй гэж тайлбарласан.

❓ Танаас асуух нэг асуулт

Хүүхэд тань AI ашиглаад хичээлээ сайн хийж байна уу?

эсвэл

AI байхгүй үед ч сайн хийж чадах хэмжээнд сурч байна уу?

Энэ хоёрын хооронд өнөөдөр жижигхэн ялгаа мэт харагдаж болох ч,

маргааш хүүхдийн бие даах чадварыг тодорхойлох том ялгаа болж мэднэ.

30 Family of the AI Tour

AI хүүхдийг илүү их зүйл хийдэг болгохоос гадна,өөрөө илүү ихийг чаддаг болгох ёстой.

Тиймээс өнөөдөр хүүхэд AI-тай юу хийснийг биш,

AI-г хаасныхаа дараа өөрөө юу хийж чадсаныг нь нэг хараарай.

Тэнд л жинхэнэ суралцахуй харагдана.