Сүүлийн үед эцэг эхчүүдэд нэг шинэ дарамт нэмэгдэж байна.
«Хүүхэд маань AI ашиглаж байгаа юу?»
Ашиглаж байвал:
«Би хоцроож байгаа юм биш биз?»
Ашиглахгүй бол:
«Бусдын хүүхдүүдээс хоцрох болов уу?»
гээд санаа зовно.
Гэхдээ магадгүй бид асуултаа буруу тавиад байна.
Хүүхэд AI ашиглаж байгаа эсэхээс илүү…
Яагаад ашиглаж байгааг нь бид ойлгож байна уу?
2026 онд Frontiers in Psychology сэтгүүлд нийтлэгдсэн нэг чанарын судалгаа Хятадын 9 хотын 25 ээжтэй ярилцаж, хүүхэд цэцэрлэгээс бага сургуульд шилжих үед эцэг эхийн AI-д хандах ойлголт хэрхэн өөрчлөгдөж байгааг судалжээ.
Судалгаанд нэг сонирхолтой өөрчлөлт ажиглагдсан.
Эцэг эхчүүд эхэндээ AI-г:
«Хүүхдэдээ илүү их зүйл хийж өгөх хэрэгсэл»
гэж хардаг байсан бол сургуулийн орчинд шилжих үед:
«Энэ хэрэгсэл яг манай хүүхдэд тохирч байна уу?»
гэж илүү нөхцөлтэйгээр үнэлж эхэлсэн байна.
Энэ жижиг ялгаа надад их чухал санагдлаа.
Намайг хамгийн их бодолд оруулсан нь
Эцэг эх байхыг бид заримдаа:
илүү их заах,
илүү олон сургалт авах,
илүү олон апп ашиглуулах,
илүү их боломж өгөх
гэж ойлгодог.
Гэхдээ хүүхдийн боловсролын тухайд:
илүү их = илүү сайн
байх албагүй.
AI гарч ирснээр энэ бүр тодорхой болж байна.
Хүүхэд ямар нэг зүйлийг ойлгохгүй байна.
AI тайлбарлаж чадна.
Гэхдээ ээж аав:
«Энэ тайлбар манай хүүхдэд үнэхээр хэрэгтэй юу?»
гэж бодох шаардлагатай.
Хүүхэд уйдаж байна.
AI сонирхолтой дасгал гаргаж чадна.
Гэхдээ:
«Одоо түүнд илүү их дасгал хэрэгтэй юу, эсвэл амрах хэрэгтэй юу?»
Гэдэг нь өөр асуудал.
Эндээс эцэг эхийн нэг хуучин ойлголт өөрчлөгдөж магадгүй.
Сайн эцэг эх = хүүхдийнхээ өмнөөс бүхнийг зөв сонгодог хүн
гэхээсээ...
Сайн эцэг эх = хүүхдэдээ юу хэрэгтэй, юу хэрэггүйг ялгаж сурах хүн.
AI-ийн эрин үед энэ ялгаа улам чухал болно.
Учир нь сонголт улам олширно.
AI tutor.
AI app.
AI chatbot.
AI story.
AI homework assistant.
AI learning platform.
Бүх зүйл «хүүхдэд зориулсан» гэж харагдана.
Гэхдээ хүүхэд бүрт зориулсан гэсэн үг биш.
Маргааш таны хүүхдэд зориулсан:
100 төрлийн AI сургалтын хэрэгсэл
байдаг боллоо гэж төсөөлье.
Тэр үед сайн эцэг эх байх нь:
хамгийн сайныг нь олох уу, эсвэл хүүхэд хэрэггүйг нь таньж чаддаг байх уу?
Өнөөдрийн эх сурвалж
Frontiers in Psychology — 2026
Yiqun Zhang & Wuyuan Guo, Parental adjustment to AI learning tools during the preschool-to-primary transition: a qualitative study in China.
🇨🇳 Орчин: Хятад
Хамрах хүрээ: 9 хот
Оролцогч: 25 ээж
Арга: хагас бүтэцтэй ярилцлага + thematic analysis
Сэдэв: AI сургалтын хэрэгсэлд эцэг эх хэрхэн дасан зохицож буй байдал
Гол ажиглалт: Эцэг эхийн үнэлгээ «үр ашигтай юу?» гэдгээс «манай хүүхдийн нөхцөлд тохирч байна уу?» гэсэн илүү нөхцөлт үнэлгээ рүү шилжсэн.
Хэрэв хүүхдэд зориулсан AI хэрэгслүүдийн сонголт хязгааргүй болсон үед...
сайн эцэг эх байх нь хамгийн сайн AI-г сонгох уу, эсвэл хүүхдэдээ AI хэрэггүй мөчийг таних уу?
Бид хүүхдэдээ:
«Чамд юу хэрэгтэй вэ?»
гэж байнга асуудаг.
AI-ийн эрин үед магадгүй өөр нэг асуултыг бас сурах хэрэгтэй болж байна.
«Чамд энэ хэрэгтэй гэж хэн хэлсэн бэ?»
Учир нь хүүхдийн боловсролын ирээдүйд
сонголт хийх чадвар нь өөрөө эцэг эхийн хамгийн чухал боловсролын нэг болж магадгүй.
30 Family of the AI Tour