Хүүхэд:
«Яагаад?»
гэж асууна.
Дахиад:
«Тэгвэл яагаад ингэдэг юм?»
гэнэ.
Бид заримдаа үүнийг хүүхдийн сониуч зан гэж нэрлэдэг.
Гэхдээ...
хүүхдийн хамгийн үнэ цэнтэй суралцах мөч нь хариулт авсан мөч биш байж болох юм.
Харин...
дараагийн асуултаа өөрөө олсон мөч байх.
Өнөөдөр AI нэг асуултад:
тайлбар өгч чадна.
Жишээ гаргаж чадна.
Зураг үзүүлж чадна.
Алдааг засаж чадна.
Бүр хүүхдийн түвшинд тохируулж тайлбарлаж чадна.
Тэгвэл хүүхэд:
«Би ойлголоо.»
гээд дараагийн асуултгүй үлдвэл яах вэ?
Энд л миний хувьд AI-ийн боловсрол дахь хамгийн сонирхолтой зөрчил цоорхой гэж харж байгаа.
AI хариулт өгөх чадварыг нэмэгдүүлж болно.
Харин боловсролд:
Ирээдүйд хүүхэд тань ямар ч сэдвээр AI-аас:
10 секундэд хариулт авч чаддаг боллоо гэж төсөөлье.
Тэр үед та хүүхдээ:
«Хариултыг нь зөв олж чаддаг хүүхэд бай.»
гэж сургах уу?
Эсвэл...
«Бусдын бодож амжаагүй сайн асуултыг олж чаддаг хүн бай.»
гэж сургах уу?
Өнөөдрийн эх сурвалж
1. OECD — OECD Digital Education Outlook 2026
OECD-ийн 2026 оны Digital Education Outlook-д GenAI-г боловсролд ашиглахдаа педагогикийн зорилго, суралцах үйл явцтай уялдуулах шаардлагатайг онцолсон.
Тус тайланд AI-аар даалгаврыг шууд гүйцэтгүүлэх нь сурагчийн тухайн үеийн гүйцэтгэлийг сайжруулж болох боловч суралцах үйл явцын өөрийнх нь бодол, чармайлтыг орлуулбал performance gain нь learning gain-тэй адил биш байж болох эрсдэлийг авч үзсэн.
2. OECD — What should teachers teach and students learn in a future of powerful AI?
OECD-ийн энэхүү судалгааны ажил нь AI-ийн чадавх эрчимтэй нэмэгдэж буй нөхцөлд боловсролын системүүд одоогийн competency, knowledge, skills, attitudes-ийн ач холбогдлыг дахин үнэлэх шаардлагатайг авч үзсэн.
Ялангуяа AI-ийн улмаас ямар чадварын ач холбогдол буурах, ямар шинэ чадвар шаардлагатай болох, сургалтын агуулга болон суралцах туршлагыг хэрхэн өөрчлөх талаар асуултууд дэвшүүлсэн.
OECD-ийн 2026 оны Digital Education Outlook-д GenAI-г боловсролд ашиглахдаа сурагчийн ажлыг зүгээр л хурдан гүйцэтгүүлэхээс илүү суралцах үйл явцыг дэмжих педагогикийн зорилготой уялдуулах шаардлагатайг онцолсон.
OECD-ийн тайланд ерөнхий зориулалтын GenAI нь сурагчийн гүйцэтгэлийг сайжруулж болох ч тухайн сурагч өөрөө бодох, чармайх, суралцах үйл явцыг алгасвал гүйцэтгэл сайжирсан мэт боловч бодит суралцах ахиц гарахгүй байх эрсдэлтэйг анхааруулсан.
Тэгээд нэг зүйл эндээс бодогдож байгаа юм.
Хүүхэд зөв хариулт авсан эсэхээс илүү...
тэр хариултын дараа ямар асуулт асуусан нь чухал байж болох юм шиг.
Намайг хамгийн их бодолд оруулж байгаа зүйл бол...
Хүүхэд Google-ээс хайж байна.
AI-аас асууж байна.
Багшаас асууж байна.
Ээж ааваасаа асууж байна.
Эдгээрийн ялгаа нь зөвхөн хариултын чанар биш.
Хүүхэд асуулт асуух бүрдээ:
«Би юу мэдэхгүй байна вэ?»
гэдгээ тодорхойлж байдаг.
Тэр бол өөрөө танин мэдэхүйн түвшин.
Харин AI:
«Чиний асуултын хариулт энэ.»
гээд бүхнийг нэг дор өгчихвөл...
хүүхэд өөрийнхөө мэдэхгүй зүйлийг өөрөө хайж олох тэр жижигхэн зөрүүг алдаж болох уу?
Энд OECD-ийн өөр нэг 2025 оны судалгааны ажил сонирхолтой.
OECD “What should teachers teach and students learn in a future of powerful AI?” гэсэн судалгааны материалдаа AI хөгжихийн хэрээр боловсролын системүүд:
ямар мэдлэг үнэ цэнтэй хэвээр байх вэ,
ямар чадвар хуучрах вэ,
ямар шинэ competency шаардлагатай болох вэ,
сургалтын агуулга, суралцах туршлагыг хэрхэн өөрчлөх вэ
гэдгийг дахин бодох шаардлагатай гэж онцолсон.
Өөрөөр хэлбэл...
AI илүү их хариулт өгч чаддаг болох тусам боловсрол:
«Хүүхэд юу мэддэг вэ?»
гэдгээс гадна
«Хүүхэд ямар асуулт тавьж чаддаг вэ?»
гэдгийг илүү их анхаарах шаардлагатай болж байна гэж би хувьдаа харж байна.
Хэрэв AI таны хүүхдийн асуусан бүх асуултад 10 секундийн дотор маш сайн хариулдаг болсон бол...
Та хүүхдээ зөв хариулт олдог хүн болгох уу, эсвэл бусдын бодож амжаагүй зөв асуултыг олдог хүн болгох уу?
Өнөөдрийн эргэцүүллийг энд өндөрлөе.
Магадгүй AI-ийн эрин үед:
мэдэхгүй зүйлээ асуух чадвар биш,
ямар зүйл асуух ёстойгоо мэдэх чадвар илүү үнэ цэнтэй байх болно.
Учир нь хариулт улам хямдарч байна.
Харин...
Сайн асуулт улам үнэтэй болох болно.
«30 Family of the AI Tour»