Харин AI хүүхдийн тань тухай юу мэддэг вэ?
Бид хүүхдэд:
«AI-д хувийн мэдээллээ битгий өг.»
гэж хэлж чадна.
Гэхдээ...
«Хувийн мэдээлэл» гэж яг юуг хэлж байгааг өөрсдөө мэддэг үү?
Нэр.
Нас.
Сургууль.
Гэрийн хаяг.
Утасны дугаар.
Эдгээрийг ойлгоход амархан.
Харин...
хүүхдийн асуулт хүртэл өгөгдөл болж болохыг бид хэр их боддог вэ?
Хүүхэд AI-д:
«Би математикаас айгаад байна.»
гэж бичлээ гэж бодъё.
Эсвэл:
«Манай найз надтай ярихгүй байна.»
эсвэл:
«Би ээждээ хэлж чадахгүй байгаа нэг зүйл байна.»
Эдгээр нь зүгээр нэг текст биш.
Хүүхдийн:
сонирхол, айдас, зан төлөв, харилцаа, суралцах байдал
тухай мэдээлэл агуулж болно.
Тэгвэл бидний хүүхэд AI-д юу бичиж байгааг хянахаас илүү том асуулт гарч ирнэ.
Тэр мэдээлэл хаашаа явж байна вэ?
UNICEF-ийн Prospects for Children in 2026 тайланд AI-ийн цаадах хамгийн чухал нөөцийн нэг нь өгөгдөл бөгөөд хүүхдийн мэдээлэл сургууль, боловсролын апп, нийгмийн сүлжээ, эрүүл мэнд болон нийгмийн үйлчилгээний системээр дамжин хил дамнан шилжих боломжтойг анхааруулжээ.
Улс орнуудын хамгаалалтын зохицуулалт ялгаатай байгаа нь хүүхдийн мэдээллийг хамгаалах, хувийн нууц, хяналт, алгоритмын ялгаварлан гадуурхалттай холбоотой эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй гэж UNICEF дүгнэсэн байна.
Тэгээд би нэг зүйл дээр тогтлоо.
Хүүхдийн дижитал ул мөр зөвхөн зураг, бичлэг биш болжээ.
Хүүхдийн асуултууд ч ул мөр болж байна.
Намайг хамгийн их бодолд оруулж байгаа зүйл бол...
Бид хүүхдийнхээ:
«Онлайнаар юу үзэж байгаад нь»
Анхаарал хандуулдаг.
Гэхдээ ирээдүйд эцэг эхчүүд дараах асуултад анхаарлаа хандуулах хэрэгтэй болсон.
«Миний хүүхдийн тухай технологи юу мэддэг болсон бэ?»
Хүүхэд хаана амьдардагийг мэдэх нэг хэрэг.
Харин...
хүүхэд юунаас айдаг,
юунд дуртай,
хэнтэй асуудалтай,
ямар хичээлээс хоцорч байгаа,
ямар үед ганцаарддагийг
технологи мэддэг болсон бол яах вэ?
Энэ бол зүгээр нэг screen time-ийн асуудал биш.
Data parenting-ийн асуудал.
UNICEF-ийн 2026 оны Guidance on AI and children баримт бичиг хүүхэд төвтэй AI-д тавих 10 шаардлагын нэгээр хүүхдийн өгөгдөл ба хувийн нууцыг хамгаалах асуудлыг тусгайлан нэрлэсэн.
Өөрөөр хэлбэл хүүхдийн AI хэрэглээний тухай яриа:
«Хүүхэд AI ашиглаж болох уу?»
гэдгээр дуусахгүй.
«Хүүхдийн эрх, аюулгүй байдал, хувийн нууцыг AI системд хэрхэн хамгаалах вэ?»
гэдэг асуудал руу орж байна.
Хүүхэд тань өнөөдөр AI-д нэг маш хувийн чанартай асуулт асуужээ.
Та түүний хариултыг нь уншлаа.
Хүүхэд тань тайвширлаа гэж бодъё.
Бүх зүйл сайхан байлаа.
Гэхдээ...
Тэр асуулт өөрөө хаа нэгтээ хадгалагдаж, дараа нь ямар нэгэн системийн нэг хэсэг болж үлдсэн бол та үүнийг зөвшөөрөх байсан уу?
Эндээс эцэг эхийн дижитал боловсролын дараагийн үе шат эхэлж байгаа гэж ойлгож болно.
Бид хүүхдэд:
«Юуг битгий дараарай.»
гэж заахаас биш
«Юуг өөрийнхөө тухай технологид өгөхгүй байх вэ?»
гэж заах руу шилжих хэрэгтэй болж байгаа.
Өнөөдрийн эх сурвалж
1. UNICEF Innocenti — Prospects for Children in 2026: A Global Outlook
UNICEF-ийн 2026 оны тайланд AI-ийн хөгжилтэй холбоотойгоор өгөгдөл нь технологийн системийн үндсэн нөөц болж, хүүхдийн мэдээлэл сургууль, learning app, social network, health болон social service systems-ээр дамжин боловсруулагдаж, зарим тохиолдолд хил дамнан шилжих боломжтойг авч үзсэн.
UNICEF-ийн анхааруулж буй гол асуудлуудын нэг нь улс орнуудын өгөгдөл хамгаалалт зохицуулалтын ялгаа нь хүүхдийн privacy, surveillance, algorithmic bias зэрэг эрсдэлийг нэмэгдүүлэх боломжтой явдал юм.
2. UNICEF Innocenti — Guidance on AI and children, Version 3.0
UNICEF-ийн хүүхэд төвтэй AI-ийн бодлогын удирдамжид хүүхдийн эрхийг хамгаалах 10 шаардлага багтдаг. Үүнд хүүхдийн аюулгүй байдал, өгөгдөл ба хувийн нууц, ялгаварлан гадуурхалтаас хамгаалах, ил тод байдал, тайлбарлагдах боломж, хариуцлагатай AI зэрэг багтсан.
3. UNICEF Innocenti — Snapshot of AI Usage and Concerns Among Children and Parents, 2026.06
UNICEF-ийн 10 улсын өгөгдөлд хийсэн шинэ шинжилгээ нь хүүхдийн AI хэрэглээ хурдтай нэмэгдэж байгааг харуулсан бөгөөд UNICEF өөрөө нотолгооны сан AI-ийн хэрэглээний хурдыг гүйцэхгүй байгаа, хүүхдүүд болон гэр бүлд зориулсан evidence-informed бодлого, хамгаалалт шаардлагатай гэж тэмдэглэсэн.
2026 оны эх сурвалжууд
Хэрэв таны хүүхэд AI-д өнөөдөр өөрийнхөө тухай нэг нууц зүйл бичсэн бол...
та зөвхөн «AI юу гэж хариулсан бэ?» гэж асуух уу?, эсвэл «AI одоо миний хүүхдийн тухай юу мэддэг болсон бэ?» гэж бас асуух уу?
Өнөөдрийн эргэцүүллийг энд өндөрлөе.
Хүүхдийн дижитал ул мөрийг бид зураг, бичлэгээр төсөөлсөөр ирсэн.
Харин AI-ийн эрин үед...
хүүхдийн үлдээсэн хамгийн хувийн чанартай ул мөр нь түүний асуулт тэр чигээрээ байж болох юм.
«30 Family of the AI Tour»