Тэгвэл тэр хэмнэсэн цаг хэнийх вэ?
Энэ асуултыг би өнөөдөр өөрөөсөө асуулаа.
AI-аар ажил хурдан болно.
Нэг цагийн ажлыг хэдхэн минутанд хийж болно.
Тайлан хурдан бичигдэнэ.
Орчуулга хурдан хийгдэнэ.
Мэдээлэл хурдан боловсруулагдана.
Гэхдээ...
Хурд нэмэгдсэний дараа хэмнэсэн цаг маань хаашаа явдаг вэ?
2026 оны 7-р сард Олон улсын валютын сангийн (IMF) судлаачид AI-ийн бодит хэрэглээний өгөгдөлд тулгуурлан сонирхолтой тооцоо гаргажээ.
Тэд 2025 оны 1-р сараас 2026 оны 2-р сар хүртэлх Anthropic Economic Index-ийн таван үеийн өгөгдлийг ашиглан AI-аар хэмнэгдэж буй ажлын цагийг хөдөлмөрийн өртгөөр илэрхийлж үзсэн байна.
Тэдний тооцоолсон labor cost equivalent нь жилд ойролцоогоор $2.7 их наяд, дэлхийн ДНБ-ий 3.4%-тай тэнцэх хэмжээний үзүүлэлт гарчээ.
Гэхдээ энд маш чухал нэг зүйл бий.
Энэ нь дэлхий $2.7 их наяд долларыг бодитоор хэмнэсэн, эсвэл ажилчид энэ хэмжээний мөнгийг авсан гэсэн үг огт биш.
Энэ бол AI-аар хэмнэгдэж буй цагийг тухайн хөдөлмөрийн өртгөөр үнэлсэн тооцооллын үзүүлэлт.
Тэгээд энэ тооноос илүү би нэг асуулт тавимаар байна...
«Хэн хүртэх хэн яаж ашиглах вэ?»
гэдэг асуулт.
Намайг хамгийн их бодолд оруулсан нь
AI нэг ажилтанд өдөрт нэг цаг хэмнэж өглөө гэж бодъё.
Тэр хүн:
Энэ нэг цагт илүү ажиллаж болох юм,
Энэ нэг цагийг илүү орлого олохоор оролдож болох юм,
эсвэл
Энэ нэг цагийг хүүхэдтэйгээ өнгөрөөж болох юм.
Технологи өөрөө энэ сонголтыг хийхгүй.
Ажил олгогч ч хийж болно.
Ажилтан өөрөө ч хийж болно.
Гэр бүл ч хийж болно.
Тиймээс AI-ийн тухай ярихад бид ихэвчлэн:
«AI хэдэн цаг хэмнэх вэ?»
гэж асуудаг.
Харин гэр бүлийн хувьд илүү сонирхолтой асуулт байна.
«Хэмнэсэн тэр цаг хэний амьдралд зарцуулах вэ?»
Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO) 2026 оны 6-р сарын судалгааны тоймдоо AI-аас ажилчдын мэдэрч буй цагийн хэмнэлт хэдхэн хувийн хэмжээнд байгаа боловч энэ нь одоогоор нийт хэмжигдсэн бүтээмж, орлого эсвэл ажил эрхлэлт автоматаар өссөн гэсэн үр дүнд шилжээгүй байгааг тэмдэглэсэн.
Мөн ILO-ийн дүгнэлтээр GenAI-ийн хамгийн том өөрчлөлт одоогоор бүхэл бүтэн ажлыг шууд устгахаас илүүтэй ажлын даалгавар болон ажлын зохион байгуулалтыг өөрчлөх хэлбэрээр илэрч байна.
Энэ бол гэр бүлийн тухай маш том асуулт.
Учир нь эцэг эхийн ажлын өдөр өөрчлөгдвөл...
гэр бүлдээ цаг гаргах өдөр цаг минут ч бас дагаад өөрчлөгдөх ёстой гэж бодож байна.
Хэрэв ирээдүйд AI таны өдөр бүрийн ажлаас 1 цагийг буцааж өгвөл...
Та тэр нэг цагийг:
илүү их ажиллаж мөнгө олоход зарцуулах уу?
эсвэл
хүүхэдтэйгээ хамт цагийг өнгөрүүлэхэд зарцуулах уу?
Магадгүй AI-ийн жинхэнэ үнэ цэнэ:
хэдэн минут хэмнэсэнд биш,
тэр минутыг хүн юунд зориулсанд хэмжигдэх байх.
Өнөөдрийн эх сурвалж
1. IMF — 2026.07.10
Rachel Yuting Fan & Ha Minh Nguyen, Aggregate Gains from AI and Their Distribution: Global Evidence from Usage Data, IMF Working Paper No. 2026/147.
Судлаачид 2025.01–2026.02 хоорондын Anthropic Economic Index-ийн таван үеийн хэрэглээний өгөгдөлд үндэслэн AI-аар хэмнэгдэж буй хөдөлмөрийн цагийг labor cost equivalent үзүүлэлтээр тооцсон. Тооцоолсон хэмжээ нь жилд $2.7 их наяд буюу дэлхийн ДНБ-ий 3.4%-тай тэнцэх боловч энэ нь бодитоор бий болсон орлого, цэвэр ашиг эсвэл ажилчдад хуваарилагдсан мөнгө биш, AI-аар хэмнэгдсэн цагийн хөдөлмөрийн өртгийн тооцоо юм. Судалгаа мөн AI-аас бий болж буй үнэ цэнэ улс орон, мэргэжлүүдэд жигд тархдаггүйг авч үзсэн.
2. ILO — 2026.06.01
The impact of GenAI on jobs, productivity and work organization: a review of the empirical evidence
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан энэхүү судалгааны тойм нь туршилт, байгууллагын өгөгдөл, платформын судалгаа болон Австрали, Дани, Герман, БНСУ, Кувейт, Их Британи, АНУ-ын ажилтан, байгууллагын судалгаануудын нотолгоог нэгтгэсэн. Дүгнэлтээр AI-ийн бүтээмжийн зарим ашиг бодит байгаа ч жигд бус бөгөөд ажилчдын мэдээлсэн цагийн хэмнэлт нь одоогоор нийт хэмжигдсэн бүтээмж, орлого, ажил эрхлэлтийн өсөлтөд автоматаар шилжээгүй байна.
AI танд өдөр бүр 1 цагийг буцааж өгдөг бол...
тэр 1 цаг таны орлогыг өсгөх үү, эсвэл хүүхэдтэйгээ өнгөрүүлэх амьдралын үнэ цэнийг өсгөх үү?
Өнөөдрийн эргэцүүллийг энд өндөрлөе.
Бид технологийн үнэ цэнийг ихэвчлэн:
«Хэдэн цаг хэмнэв?»
гэж хэмждэг.
Харин нэг өдөр:
«Хэдэн хүний амьдралд үнэ цэнэтэй цагийг буцааж өгсөн бэ?»
гэж хэмждэг болох ч юм билүү.
30 Family of the AI Tour