Бид хүүхдүүддээ маш олон зүйл заадаг.
Хурдан унших.
Зөв бичих.
Зөв бодох.
Зөв хариулах.
Гэхдээ...
Бид тэднийг хангалттай гайхдаг хүн болгож байгаа болов уу?
Хүүхэд багадаа өдөрт хэдэн зуун удаа «Яагаад?» гэж асуудаг.
Том болох тусам тэр асуултууд цөөрдөг.
Нэг өдөр бараг алга болдог.
Энэ нь өсөж байгаагийн шинж үү?
Эсвэл...
Сониуч зангаа аажмаар алдсаны шинж үү?
Өнөөдөр UNESCO-ийн AI Competency Framework for Students баримт бичгийг уншихдаа энэ тухай дахин бодлоо.
Надад хамгийн сонирхолтой санагдсан зүйл нь тэд AI-ийн тухай баримт бичгээ техникийн ур чадвараар эхлүүлээгүй явдал.
Харин хамгийн эхэнд нь «Human-centred mindset» буюу хүн төвтэй сэтгэлгээ-г байрлуулжээ. Үүний нэг хэсэг нь сурагчид AI-ийн өгсөн үр дүнг шүүмжлэлтэйгээр асууж, эргэлзэж, утгыг нь тунгаах чадвартай байх ёстой гэсэн санаа юм.
Энэ нь надад нэг зүйлийг дахин сануулж байна.
Дэлхий хүүхдүүдэд AI-г ашиглахыг заахаасаа өмнө...
Намайг хамгийн их бодолд оруулсан нь
Магадгүй ирээдүйд хамгийн үнэ цэнтэй хүүхэд бол
хамгийн их мэдлэгтэй хүүхэд биш.
хамгийн сониуч хүүхэд байх болно.
Учир нь мэдлэгийг AI өгч чадна.
Харин...
«Яагаад?» гэж дахин асуух сониуч байдлаг ямар ч машин өгч чадахгүй.
Тэр хүсэл гэр бүлээс эхэлж.
Багшаар тэжээгдэж.
Амьдралаар өсдөг.
Сүүлийн үед бид хүүхдүүдээсээ
«Зөв хариулт юу вэ?» гэж илүү их асуугаад байна уу?
Эсвэл
«Чамд хамгийн сонин санагдсан зүйл юу байсан бэ?»
гэж асуугаад байна уу?
Энэ хоёр асуултын аль нь илүү урт настай бол?
Өнөөдрийн эх сурвалж
UNESCO-ийн AI Competency Framework for Students (2024, 2026 онд шинэчлэн түгээсэн хувилбар) нь сурагчдын AI чадамжийг дөрвөн үндсэн чиглэлээр тодорхойлдог. Эдгээрийн эхнийх нь Human-centred mindset бөгөөд сурагчид AI-ийн үр дүнг сохроор хүлээн авах биш, хүний үнэт зүйл, шүүмжлэлтэй сэтгэлгээ, хариуцлагатай шийдвэр гаргалтын үүднээс тунгааж сурахыг онцолдог. Баримт бичиг нь сурагчдыг AI-ийн хэрэглэгч бус, хариуцлагатай иргэн, ирээдүйг хамт бүтээлцэгч болгон төлөвшүүлэх зорилготой.
Өнөөдөр орой хүүхэдтэйгээ уулзахдаа...
Та түүнээс «Юу сурсан бэ?» гэж асуух уу?
Эсвэл «Өнөөдөр чамайг хамгийн их гайхшруулсан зүйл юу байсан бэ?» гэж асуух уу?
Өнөөдрийн эргэцүүллийг энд өндөрлөе.
Магадгүй ирээдүйг өөрчлөх хамгийн эхний алхам шинэ технологи биш.
Хүүхдийн амнаас дахин «Яагаад?» гэсэн асуулт гарах тэр мөч байх.
«30 Family of the AI Tour»