Тэр AI-г ойлгодог гэсэн үг мөн үү?
Сүүлийн үед нэг зүйл намайг их бодогдуулах боллоо.
Бид хүүхэд утас сайн барьдаг бол
«технологид сайн» гэж боддог.
ChatGPT ашиглаж чаддаг бол
«AI ашиглаж сурчээ» гэж боддог.
Гэхдээ...
Ашиглаж чаддаг байх нь ойлгодог гэсэн үг мөн үү?
Энэ хоёрын хооронд маш том ялгаа байдаг юм биш биз?
Энэ асуулттайгаа хамт OECD болон Европын Комиссын хамтарсан шинэ тайланг уншлаа.
Тайланд «AI literacy» буюу хиймэл оюуны боловсрол гэдэг ойлголтыг зөвхөн AI хэрэгсэл ашиглах чадвараар хязгаарлаагүй байна.
Харин хүүхэд:
AI хэрхэн ажилладаг талаар үндсэн ойлголттой байх,
AI-ийн гаргасан үр дүнг шүүмжлэлтэйгээр үнэлж чаддаг байх, AI-ийг ёс зүйтэй, хариуцлагатай, бүтээлчээр ашиглаж сурах гэдгийг AI literacy-ийн үндсэн бүрэлдэхүүн гэж тодорхойлжээ.
Энэ хэсгийг уншаад би хэсэг бодлоо.
Намайг хамгийн их бодолд оруулсан нь
Бид хүүхдүүддээ шинэ технологийг хурдан эзэмшүүлэхийг хүсдэг.
Гэхдээ...
Хурдан ашиглах нь үргэлж ухаалгаар ашиглах гэсэн үг биш.
Хүүхэд AI-аас хариулт авч чадна.
Гэхдээ тэр хариулт хаанаас бий болсон бэ?
Юунд үндэслэсэн бэ?
Ямар үед түүнд эргэлзэх ёстой вэ?
Эдгээр асуултыг өөрөөсөө асууж чаддаг байх нь магадгүй AI-ийн эрин үеийн жинхэнэ боловсрол байх.
Миний бодлоор ирээдүйд хамгийн их үнэлэгдэх хүн нь AI-г хамгийн сайн ашигладаг хүн биш.
AI-г ойлгож, зөв хэрэглэж, шаардлагатай үед түүнд эргэлзэж чаддаг хүн байх болно.
Бид хүүхдээ дижитал орчинд бэлдэж байна гэж ярьдаг.
Гэхдээ...
Бид түүнд хэрэгсэл ашиглахыг зааж байна уу, эсвэл шийдвэр гаргахыг зааж байна уу?
Энэ хоёр чадвар ижил биш.
Нэг нь технологитой холбоотой.
Нөгөө нь хүний төлөвшилтэй холбоотой.
Өнөөдрийн эх сурвалж
OECD болон Европын Комисс 2026 оны 6-р сарын 18-нд Empowering Learners for the Age of AI: An AI Literacy Framework for Primary and Secondary Education тайланг нийтэлсэн.
Тус тайлан нь бага, дунд боловсролын сурагчдад зориулсан AI literacy-ийн нэгдсэн хүрээг санал болгож, AI literacy-ийг зөвхөн технологийн хэрэглээ биш, мэдлэг, ур чадвар, хандлагын цогц гэж тодорхойлжээ. Мөн сурагчид AI системийг ойлгох, үр дүнг нь шүүмжлэлтэй үнэлэх, ёс зүйтэй, бүтээлчээр ашиглах чадварыг боловсролын зорилт болгон дэвшүүлсэн байна.
Хэрэв таны хүүхэд AI-г маш сайн ашиглаж чаддаг мөртлөө...
AI-ийн гаргасан хариултад хэзээ эргэлзэх ёстойгоо мэддэггүй бол, түүнийг AI-д боловсролтой хүн гэж хэлж болох уу?
Өнөөдрийн эргэцүүллийг энд өндөрлөе.
Ирээдүйд AI ашиглаж чаддаг хүн олон болно.
Харин AI-г ойлгож, зөв шийдвэр гаргаж чаддаг хүн л бусдыг манлайлах болно.
«30 Family of the AI Tour»