Хүүхэд хэзээ алдаж сурах вэ?
Сүүлийн үед би үүнийг ихээр бодож байгаа.
Бид хүүхдүүддээ алдаа гаргахгүй байхыг сургадаг.
Хурдан зөв хариулахыг сургадаг.
Богино хугацаанд сайн үр дүн гаргахыг хүсдэг.
Харин өнөөдөр би өөрөөсөө өөр асуулт асуулаа.
Хэрэв хүүхэд үргэлж бэлэн хариулттай өсвөл...
алдаанаасаа суралцах боломж нь багасах уу?
Энэ асуултын хариуг хайж OECD-ийн Digital Education Outlook 2026 тайланг дахин уншлаа.
Тайланд нэг санаа дахин дахин гарч ирдэг.
Generative AI нь суралцахад хүчтэй дэмжлэг болж чадна.
Гэхдээ AI-г сэтгэх үйл явцыг орлуулах зорилгоор ашиглавал, сурагчийн гүйцэтгэл сайжирч болох ч жинхэнэ суралцах ахиц заавал бий болдоггүй гэж өнөөгийн судалгаанууд нэгтгэн дүгнэжээ.
Энэ хэсгийг уншаад би удаан бодсон.
Намайг хамгийн их бодолд оруулсан нь
Бид хүүхдүүддээ ихэвчлэн ингэж хэлдэг.
«Алдаагүй хийвэл сайн.»
Харин амьдрал өөрөөр ажилладаг.
Хүн ихэвчлэн
алдаад,
эргэлзээд,
дахин оролдоод,
дараа нь ойлгодог.
Хэрэв AI тэр бүх богино замыг өмнөөс нь туулчихвал...
Хүүхэд хариултыг авч магадгүй.
Гэхдээ өөрийгөө хөгжүүлэх хамгийн үнэтэй хэсгээ алдаж болох юм.
Магадгүй боловсролын зорилго нь хүүхдийг алдаанаас хамгаалах биш.
Алдаанаасаа суралцаж чаддаг хүн болгох байх.
Бид хүүхдээ асуудалгүй өсгөхийг хүсдэг.
Гэхдээ...
Асуудалгүй өссөн хүүхэд асуудал шийдэж сурах уу?
Энэ асуулт AI-ийн тухай биш.
Хүүхэд хэрхэн хүн болж төлөвших тухай асуулт юм.
Өнөөдрийн эх сурвалж
OECD Digital Education Outlook 2026: Exploring Effective Uses of Generative AI in Education (2026) тайланд Generative AI нь боловсролд бодит боломж авчирч байгаа ч, түүнийг сурагчийн танин мэдэхүйн үйл ажиллагааг орлуулах байдлаар ашиглах нь гүйцэтгэлийг сайжруулж болох ч суралцах ахицтай адилтгаж болохгүй гэж дүгнэжээ.
Тайланд Generative AI-ийг үр дүнтэй ашиглахын тулд багшийн чиглүүлэг, тодорхой сургалтын зорилго, сурагчийн идэвхтэй оролцоог хадгалах нь зайлшгүй шаардлагатайг онцолсон байна.
Хэрэв AI таны хүүхдийн бүх алдааг урьдчилан засаж өгч чаддаг болсон бол...
Тэр хүүхэд ирээдүйд асуудалтай нүүр тулахдаа юунаас суралцах вэ?
Өнөөдрийн эргэцүүллийг энд өндөрлөе.
Заримдаа хамгийн үнэ цэнтэй хариулт
анхны оролдлогоор олддоггүй.
Харин алдаагаа ойлгосны дараа л төрдөг.
«30 Family of the AI Tour»