← Бүх нийтлэл
#017 · AI ЭРГЭЦҮҮЛЭЛ

Хүүхэд өндөр оноо авсан нь… үнэхээр сурсан гэсэн үг мөн үү?

2026.08.02·2 мин унших·1

Энэ асуултыг өмнө нь надад хэн ч тавьж байгаагүй.

Бид бүхэн нэг зүйлд дассан.

Шалгалтын дүн сайн бол...

Хичээлээ сайн ойлгожээ гэж боддог.

Төсөл нь гоё бол...

Их хөдөлмөрлөжээ гэж итгэдэг.

Илтгэл нь төгс бол...

Их зүйл сурчээ гэж дүгнэдэг.

Гэтэл өнөөдөр эдгээр нь эргэлзээтэй болж эхэлжээ.

OECD энэ онд хэвлүүлсэн Digital Education Outlook 2026 тайландаа нэг маш чухал ялгааг онцолсон.

«Generative AI ашигласан сурагчийн гүйцэтгэл (performance) сайжирч болно. Гэхдээ энэ нь суралцахуйн чанар үнэхээр сайжирсан гэсэн баталгаа биш»

Тайланд дурдсанаар, AI-ийг сургалтын тодорхой зорилго, багшийн удирдамжгүйгээр зөвхөн даалгавар гүйцэтгэхэд ашиглавал үр дүн нь «илүү сайн ажил» болж харагдаж болох ч, бодит суралцах ахиц заавал бий болдоггүй гэж өнөөгийн судалгаануудад нэгтгэн дүгнэжээ.

Энэ өгүүлбэрийг уншаад би удаан бодлоо....

Магадгүй AI бидний боловсролын хамгийн сул талыг ил болгож байгаа байх.

Учир нь бид олон жил «Юу хийж чадсан бэ?» гэдгийг хэмжиж ирсэн.

Харин одоо

«Яаж сурсан бэ?» гэдгийг ялгаж харах шаардлагатай болж байна.

Энэ хоёр үргэлж ижил байдаггүй.

Заримдаа гайхалтай тайлангийн ард ойлголт байхгүй байж болно.

Заримдаа энгийн хариултын ард жинхэнэ суралцахуйн чанар нуугдаж байдаг.

AI энэ ялгааг улам тод харуулж байна.

Бид хүүхдээ магтахдаа ихэвчлэн ингэж хэлдэг.

«Ямар сайн хийгээ вэ...»

Харин ирээдүйд бид өөрөөр асуух хэрэгтэй болж магадгүй.

«Үүнийг хийх явцдаа чи яг юу ойлгосон бэ?»

Энэ хоёр асуултын хооронд бүхэл бүтэн боловсролын философи өөрчлөгдөж байна.

Өнөөдрийн эх сурвалж

OECD Digital Education Outlook 2026: Exploring Effective Uses of Generative AI in Education тайланд Generative AI-ийн боловсрол дахь хэрэглээний өнөөгийн судалгаануудыг нэгтгэн дүгнэжээ.

Тайлангийн гол санааны нэг нь:

AI нь сурагчийн гүйцэтгэлийг сайжруулж болох ч, илүү сайн гүйцэтгэл гарсан нь бодит суралцахуйн чанартай холбоогүй,

AI-ийг үр дүнтэй ашиглах эсэх нь багшийн сургалтын зорилго, педагогик арга барилаас ихээхэн хамаардаг гэж онцолсон.

✅ Эх сурвалжийн үнэлгээ
БайгууллагаOECD
Хамрах хүрээОлон улсын боловсролын судалгаа
Баримтын төрөлOECD Digital Education Outlook 2026
Нийтлэгдсэн2026.01.19
Итгэлцлийн түвшинМаш өндөр (OECD-ийн албан ёсны тайлан)
❓ Танаас асуух нэг асуулт

Хэрэв AI таны хүүхдийн даалгаврыг төгс хийж өгч чаддаг болсон бол...

Та эцэг эхийн хувьд «сайн бүтээл»-ийг илүү чухал гэж үзэх үү, эсвэл «жинхэнэ ойлголт»-ыг илүү чухал гэж үзэх үү?

Өнөөдрийн эргэцүүллийг энд өндөрлөе.

Өндөр оноо авсан хүн үргэлж ихийг сурсан байдаггүй.

Харин жинхэнэ ойлголттой хүн дараагийн асуудлыг AI-гүйгээр ч шийдэх чадвартай байдаг.

«30 Family of the AI Tour»