Хүүхэддээ байшин үлдээж болно.
Мөнгө үлдээж болно.
Сайн сургуульд сургаж болно.
Гэхдээ өнөөдөр надад өөр нэг асуулт байна.
Хэрэв бүх мэдлэгийг AI хэдхэн секундэд гаргаад өгдөг болсон энэ цаг үед...
Бид хүүхэддээ яг юуг өвлүүлэх вэ?
Өмнө нь мэдээлэл хамгийн үнэтэй зүйл байсан.
Өнөөдөр мэдээлэл хамгийн хямд зүйл болж эхэлж байна.
Намайг хамгийн их бодолд оруулсан нь
Магадгүй ирээдүйд хамгийн үнэтэй зүйл нь мэдлэг биш.
Учир нь мэдлэгийг машин нээлттэй өгнө.
Тэгвэл магадгүй хамгийн үнэтэй зүйл нь зан чанар байх.
Үнэнийг хайдаг зан.
Хариултад эргэлзэж чаддаг зан.
Алдаа гаргасан ч дахин оролддог зан.
Өөрөөр хэлбэл...
AI хариултыг өгч чадна.
Харин ямар хүн тэр хариултыг ашиглах вэ гэдгийг AI шийдэхгүй.
Бид хүүхдээ ирээдүйд амжилттай хүн болоосой гэж хүсдэг.
Гэхдээ... Амжилттай хүн гэдэг нь ихийг мэддэг хүн үү?
эсвэл
Мэдлэгээ зөв ашиглаж чаддаг хүн үү?
Магадгүй боловсролын зорилго аажмаар шилжиж эхэлжээ.
Өнөөдрийн эх сурвалж
OECD Digital Education Outlook 2026: Exploring Effective Uses of Generative AI in Education тайлан нь Generative AI-ийн боловсрол дахь хэрэглээний өнөөгийн судалгааг нэгтгэн дүгнэсэн албан ёсны тайлан юм.
Тайланд Generative AI нь суралцахыг дэмжих боломжтой боловч энэ боломж нь технологиос өөрөөс нь бус, сургалтын зорилго, педагогик арга барил, багшийн чиглүүлгээс хамаардаг гэж онцолсон. AI боловсролыг автоматаар сайжруулна гэсэн дүгнэлт өгөөгүй бөгөөд хүний оролцоо, сургалтын чанар гол хүчин зүйл хэвээр байгааг онцолсон.
Хэдхэн секундэд.
Хариулт нь гараад ирнэ.
Тэгвэл үнэтэй хэвээр үлдэх зүйл нь юу вэ?
OECD 2026 оны Digital Education Outlook тайлан энэ асуултад шууд хариулаагүй.
Нэг чухал санааг онцолжээ.
Generative AI нь суралцах үйл явцыг дэмжих боломжтой ч энэ нь өөрөө боловсрол биш. Үр дүн нь тухайн хэрэгслийг ямар сургалтын зорилгоор, ямар багшийн удирдамжтай ашиглаж байгаагаас шалтгаална гэж тайланд дүгнэсэн байна.
Энэ өгүүлбэрийг уншаад би өөр зүйл бодсон.
Хэрэв AI таны хүүхдэд бүх хариултыг өгч чаддаг болсон бол...
Та хүүхдэдээ хамгийн түрүүнд мэдлэг өвлүүлэх үү, эсвэл зан чанар өвлүүлэх үү?
Өнөөдрийн эргэцүүллийг энд өндөрлөе.
Ирээдүйд мэдлэг улам хүртээмжтэй болно.
Харин тэр мэдлэгийг ямар хүн ашиглаж байгаа нь улам үнэ цэнтэй болно.
«30 Family of the AI Tour»