Өнөөдөр намайг удаан бодолд оруулсан нэг мэдээ байна.
Сүүлийн өдрүүдэд АНУ-д боловсролын салбарын хамгийн том AI санаачилгуудын нэг эхэлжээ.
Microsoft, OpenAI, Anthropic зэрэг компаниуд Америкийн хоёр дахь том багш нарын холбоо болох American Federation of Teachers (AFT)-тэй хамтран National Academy for AI Instruction байгуулж, ирэх таван жилийн хугацаанд 400,000 багшийг AI-ийг хариуцлагатай ашиглах ур чадвараар сургах үндэсний хөтөлбөрөө эхлүүллээ.
Гэхдээ...
Энэ мэдээний хамгийн сонирхолтой хэсэг нь академи байгуулсан явдал биш байв.
Намайг хамгийн их зогсоосон өгүүлбэр бол
«Teachers—not technology companies—must remain in charge of how AI is used in classrooms.»
Өөрөөр хэлбэл...AI-г анги танхимд хэрхэн ашиглахыг технологийн компани биш, багш шийдэх ёстой.
Энэ өгүүлбэрийг би хэд хэдэн удаа дахин уншлаа.
Намайг хамгийн их бодолд оруулсан нь
Бид ихэвчлэн ингэж ярьдаг. «AI хөгжих тусам хүний оролцоо багасна.»
Гэтэл өнөөдрийн энэ мэдээ яг эсрэг зүйлийг хэлж байна.
AI улам хүчирхэг болох тусам...Хүний шийдвэр улам үнэ цэнтэй болж эхэлжээ.
AI хүүхдэд хариулт өгч чадна. Гэхдээ...
Ямар асуулт асуухыг нь шийдэхгүй.
AI мэдлэг өгч чадна. Гэхдээ...
Ямар үнэ цэнээр амьдрахыг нь шийдэхгүй.
Түүнийг өнөөдөр ч гэсэн Эцэг эх шийддэг, Багш шийддэг.
Хэрэв 10 жилийн дараа AI миний хүүхдэд математикийг, англи хэлийг, программчлалыг дэлхийн шилдэг багшийн түвшинд зааж чаддаг бол...
Надаас л сурч чадах ганц зүйл юу байх бол?
Энэ асуултын хариулт диплом дээр бичигдэхгүй. Гэхдээ хүүхдийн амьдрал дээр үлдэх байх.
Магадгүй AI-ийн эрин үед хамгийн үнэ цэнтэй өв бол хөрөнгө биш.
Өөрийн амьдралаараа үзүүлсэн үлгэрлэл байх.
Өнөөдрийн эх сурвалж
National Academy for AI Instruction нь 2026 оны 7-р сард АНУ-д байгуулагдсан үндэсний хэмжээний санаачилга юм.
Үүнийг American Federation of Teachers (AFT), Microsoft, OpenAI, Anthropic хамтран хэрэгжүүлж, ирэх таван жилд 400,000 K–12 багшийг AI-ийг хариуцлагатай, үр дүнтэй ашиглах ур чадвараар хөгжүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү санаачилга нь «AI анги танхимыг удирдахгүй, багш удирдана» гэсэн зарчмыг онцолж байна.