Өнөөдөр OECD-ийн нэг дүгнэлт миний анхаарлыг маш их татлаа.
Судалгаагаар ChatGPT зэрэг ерөнхий зориулалтын AI ашигласан сурагчдын даалгаврын чанар илүү сайн байсан ч энэ давуу тал нь «багшийн тодорхой чиглүүлэггүй үед» урт хугацааны суралцах үр дүнд тэр бүр шилждэггүй гэжээ. Харин AI-г тодорхой сургалтын зорилго, асуулт, эргэцүүлэлтэй хослуулан ашиглах үед илүү бодит ахиц гарч байгааг онцолсон байна.
Энэ нь нэг зүйлийг маш тодорхой хэлж байна.
AI өөрөө хүүхдийг сургадаггүй.
Сайн арга зүй хүүхдийг сургадаг.
AI бол зөвхөн тэр арга зүйг хүчирхэгжүүлдэг хэрэгсэл юм.
Миний бодол
Сүүлийн үед би олон эцэг эх:
«Хүүхдээ ChatGPT ашиглуулж эхэлсэн үү?» гэсэн асуултыг ярьж байна.
Харин миний асуулт арай өөр.
Таны хүүхэд AI-тай ярилцаж байна уу?
эсвэл
AI-аар өөрийнхөө ажлаа хийлгэж байна уу?
Энэ хоёрын хооронд асар том ялгаа бий.
Хэрэв AI хүүхдийн өмнөөс бодож эхэлбэл суралцах үйл явц зогсоно.
Харин AI хүүхдэд илүү сайн асуулт асууж, өөрийн санаагаа эргэцүүлж, алдаагаа засахад нь тусалбал жинхэнэ суралцах үйл явц эхэлдэг.
Миний бодлоор ирээдүйн хамгийн сайн сурагч бол AI-г хамгийн их ашигладаг хүүхэд биш.
AI-г өөрийнхөө бодол сэтгэлгээг хөгжүүлэхэд ашиглаж чаддаг хүүхэд байх болно.
Тиймээс AI-ийн боловсрол гэдэг технологийн тухай биш.
Бодох соёлын тухай.
Бид ч бас энэ бодлоосоо урган гарах дараагийн алхмаа бэлтгэж байна.
«30 Family of the AI Tour»
Удахгүй…
Өнөөдрийн эх сурвалж
OECD. (2026). Digital Education Outlook 2026: Exploring Effective Uses of Generative AI in Education. OECD Publishing.
OECD Events. Exploring Effective Uses of Generative AI in Education.