Өнөөдөр нэг мэдээлэл миний анхаарлыг маш их татлаа.
Сүүлийн хэдэн долоо хоногт OECD болон Европын Комисс хамтран боловсруулсан AI Literacy Framework-ийг боловсролын байгууллагууд хэрэгжүүлж эхэлж байна. Энэ хүрээний гол зорилго нь хүүхдүүдэд AI ашиглуулах биш, AI-г ойлгож, шүүмжлэлтэйгээр ашиглаж сурах чадварыг хөгжүүлэх юм.
Өөрөөр хэлбэл…
Ирээдүйн хүүхдүүдээс:
«ChatGPT ашиглаж чаддаг уу?» гэж асуухгүй.
Харин,
«AI-ийн өгсөн хариулт үнэн эсэхийг ялгаж чаддаг уу?»
«AI хаана алдаа гаргаж болохыг мэддэг үү?»
«Өөрийн гэсэн дүгнэлт хийж чаддаг уу?»
гэдгийг илүү чухалчилж эхэлжээ.
Миний бодол:
Founder Letter #002
Үнэнийг хэлэхэд…
Энэ мэдээг уншаад би нэг зүйл улам баттай ойлголоо.
Бид хүүхдүүддээ AI ашиглахыг хамгийн түрүүнд заах шаардлагагүй.
Харин AI-д шууд итгэхгүй байхыг хамгийн түрүүнд заах хэрэгтэй.
Яагаад гэвэл AI хариулт өгч чадна.
Гэхдээ үнэнийг баталж чаддаггүй.
AI тайлбарлаж чадна.
Гэхдээ шийдвэрийг бидний өмнөөс гаргах ёсгүй.
Тиймээс AI-ийн эрин үеийн хамгийн үнэ цэнтэй чадвар бол асуулт асуух чадвар биш.
Эргэлзэж, нягталж, өөрийнхөөрөө бодох чадвар юм.
Би энэ талаар илүү их бодох тусам нэг зүйл тодорхой болсоор байна.
Монголын AI боловсролын хамгийн чухал яриа технологийн тухай биш.
Гэр бүлийн тухай байх ёстой.
Тиймээс бид ч бас дараагийн алхамдаа бэлтгэж байна.
«30 Family of the AI Tour»
Одоохондоо…
Энэ нэрийг л үлдээе.