← Бүх нийтлэл
#004 · AI ЭРГЭЦҮҮЛЭЛ

Судалгаа юу хэлэв?

2026.08.02·1 мин унших·1

Өнгөрсөн долоо хоногт Microsoft Research Asia, Хятадын хэд хэдэн их сургууль болон AI боловсролын судлаачдын хамтарсан баг Их сургуулийн 318 оюутны AI ашиглан суралцах үйл явцыг туршилтын аргаар шинжилсэн судалгаагаа нийтэлжээ.

Энэ нь энгийн санал асуулга биш.

Судалгаанд оролцогчид AI ашиглан бодит сургалтын даалгавар гүйцэтгэж, судлаачид тэдний AI-тай хийсэн бүх харилцан үйлдлийг задлан шинжилсэн байна.

Хамгийн сонирхолтой дүгнэлт нь...

AI ашигласан эсэх нь биш, AI-аас ямар асуулт асууснаар тэдний амжилт илүү сайн тайлбарлагдаж байжээ.

Өөрөөр хэлбэл,

AI-г зөвхөн хариулт авах хэрэгсэл болгосон оюутнуудын ахиц бага байсан бол,

өөрийн санаагаа шалгах, дахин тайлбарлуулах, эргэлзэж асуулт асуух байдлаар ашигласан оюутнууд илүү өндөр суралцсан амжилттай үр дүн үзүүлжээ.

Миний эргэцүүлэл

Энэ судалгааг уншаад би хүүхдүүдээсээ асуудаг нэг асуултаа өөрчлөхөөр шийдлээ.

«Ямар хариулт авсан бэ?»

гэж биш.

«Ямар асуулт асуусан бэ?»

гэж асуумаар санагдсан.

Яагаад гэвэл AI-ийн эрин үед мэдлэгийн ялгаа улам багасна.

Харин асуултын чанарын ялгаа улам том болно.

Миний бодлоор ирээдүйд хамгийн амжилттай хүүхэд бол AI-г хамгийн сайн ашигладаг хүүхэд биш.

AI-тай хамт хамгийн сайн бодож чаддаг хүүхэд байх болно.

Өнөөдрийн эх сурвалж

Yi, J., Xie, Y., He, J., et al. (2026). Learning behavior accounts for background-related advantage in AI-assisted education. arXiv.

Тайлбар: Энэхүү судалгаа нь Microsoft Research Asia болон их сургуулиудын хамтарсан судалгааны багийн боловсруулсан урьдчилсан (preprint) бүтээл бөгөөд одоогоор peer review шатандаа явж байна. Иймээс эцсийн дүгнэлт гэхээсээ илүү шинэ чиг хандлагыг харуулж буй судалгааны үр дүн гэж ойлгох нь зүйтэй. See less