← Бүх нийтлэл
#001 · AI ЭРГЭЦҮҮЛЭЛ

“ChatGPT ашигладаг хүүхэд үнэхээр илүү сайн сурдаг уу?”

2026.08.02·2 мин унших·0

Өнөөдөр OECD-ийн 2026 оны Digital Education Outlook тайланг уншаад нэг өгүүлбэр дээр удаан бодлоо.

«Generative AI can improve students’ performance on tasks, but this does not necessarily translate into deeper learning.»

Монголчилбол…

AI хүүхдийн хийж буй ажлыг сайжруулж чадна. Гэхдээ энэ нь хүүхэд илүү их зүйл сурсан гэсэн үг биш.

Энэ өгүүлбэр миний бодлоор өнөөдрийн AI боловсролын хамгийн чухал сануулга юм.

Өнөөдөр олон хүүхэд ChatGPT-ээр эсээ бичүүлж, бодлого тайлбарлуулж, гэрийн даалгавраа хийлгэж байна.

Гэхдээ эцэг эх, багш бид өөрөөсөө нэг асуулт асуух хэрэгтэй.

AI миний хүүхдэд хариулт өгч байна уу?

эсвэл

AI миний хүүхдийг бодуулж сургаж байна уу?

Энэ хоёрын ялгаа ирээдүйд маш том нөлөө үзүүлнэ.

OECD тайландаа AI-г хориглох тухай биш, зорилготой, зөв ашиглах тухай ярьжээ. AI бол хүүхдийн өмнөөс боддог хэрэгсэл биш, харин бодох үйл явцыг дэмжих хэрэгсэл байх ёстой гэж онцолсон байна.

Миний бодол:

Founder Letter #001

AI-ийн эрин үед хамгийн том эрсдэл нь хүүхдүүд AI ашиглаж эхэлсэндээ биш.

Хүүхдүүдийн өмнөөс AI бодож сурч эхэлбэл тэр нь жинхэнэ эрсдэл.

Харин AI-г асуулт асуух, мэдээлэл нягтлах, санаагаа хөгжүүлэх хамтрагч болгон ашиглаж сурвал энэ нь хүүхдийн хамгийн том давуу тал болж чадна.

Миний хувьд AI-ийн боловсрол гэдэг технологийн тухай ойлголт биш.

Энэ бол гэр бүл, багш, хүүхэд гурав хамтдаа суралцах шинэ соёл юм.

Тийм ч учраас бид удахгүй нэг шинэ алхмынхаа талаар хуваалцах болно.

«30 Family of the AI Tour»

Одоохондоо үүнээс илүүг хэлэхгүй.

Харин нэг зүйл тодорхой.

Ирээдүйн боловсролын тухай хамгийн чухал яриа анги танхимаас өмнө гэр бүлээс эхэлнэ.

Өнөөдрийн эх сурвалж

OECD. (2026). Digital Education Outlook 2026: Exploring Effective Uses of Generative AI in Education. OECD Publishing.

❓ Танаас асуух нэг асуулт

Хэрэв таны хүүхэд ChatGPT ашигладаг бол…

Та түүнд «зөв хариулт олох»-ыг заадаг уу?

Эсвэл «зөв асуулт асууж сурах»-ыг заадаг уу?

#FounderLetter #001