Хүүхэд шинэ зүйл сурч байна.
AI байна.Хариулт байна.Санаа байна.Тайлбар байна.
Тэгсэнээ бид:
“AI ашиглаад сурчих.” гэж хэлдэг.
Гэхдээ нэг өдөр хүүхэд:
«Би үүнийг AI ашиглахгүй өөрөө хиймээр байна.»
гэвэл яах вэ?
Бид түүний сурах арга барил нь удааширчихлаа гэж бодож болох уу?
Эсвэл:
“Өөрөө хийхийг сонгож байна” гэж харах уу?
Энэ хоёрын хооронд ихээхэн ялгаа бий.
AI-ийн эрин үед хүүхдэд зөвхөн технологийн боломж өгөхөөс гадна сонголт хийх эрх үлдээх тухай ярих шаардлагатай.
2026 оны 9-р сарын 11-нд Frontiers in Psychology-д нийтлэгдсэн шинэ mini review нь GenAI-г хүүхэд, өсвөр үеийнхэн хэрхэн хариуцлагатай ашиглахыг autonomy буюу өөрийн шийдвэр, agency-ийн өнцгөөс авч үзжээ. Зохиогчид одоогийн нотолгоо нь хүүхдүүд дээр хангалтгүй байгааг онцлоод, AI-ийн хэрэглээний давтамжаас илүү хэзээ, яагаад, ямар ажлыг AI-д даатгахаа суралцагч өөрөө ухамсартай шийдэх нь чухал байж болохыг санал болгосон.
Эндээс нэг өөр асуулт гарч ирж байна.
AI хүүхдэд юу хийж өгч чадах вэ? биш,
Хүүхэд AI-д ямар даалгавраа хийлгэхгүй байхаа өөрөө шийдэж чадах уу?
Жишээ нь хүүхэд зураг зурж байна.
AI-аар шууд зураг гаргуулж болно.
Гэхдээ:
«Энэ удаа би өөрөө зурна.»
Гэсэн сонголтыг хийж болно.
Хүүхэд эссээ бичиж байна.
AI-аар санаагаа гаргуулж болно.
Гэхдээ:
«Эхлээд би өөрөө бичээд үзье.»
гэж болно.
Математикийн бодлого байлаа.
AI түүнийг шууд тайлбарлаж чадна.
Гэхдээ:
«Надад хариуг нь битгий хэл. Зөвхөн хаанаас эхлэхийг минь заагаарай.»
гэж хүсэж болно.
Энэ бол AI-г ашиглахаас татгалзсан хэрэг биш.
AI-аас авах тусламжийн хил заагийг өөрөө удирдаж байгаа хэрэг.
Энд эцэг эх, багшийн үүрэг ч бага зэрэг өөрчлөгдөж болно.
«AI ашиглаж болохгүй.»
эсвэл
«AI ашигла.»
гэсэн хоёр туйлын оронд:
«Энэ даалгаврын аль хэсгийг өөрөө хийх нь чамд чухал вэ?»
гэж асуух.
Хүүхдэд сонголт өгнө.
Гэхдээ сонголтынх нь шалтгааныг бодуулахад туслаарай.
Өөрөөр хэлбэл бид AI-ийн хэрэглээг хянах биш,
Өөрийнхөө ашиглах хил зааг, хязгаарыг хянахыг хөгжүүлж болно.
Энэ ялгаа ирээдүйд бүр ч сонирхолтой болно.
AI улам амархан тусалдаг болох тусам хүүхэд:
«Яагаад өөрөө хийх гэж?»
гэж бодож магадгүй.
Харин бид:
«Чи өөрөө хийхийг сонговол юу сурч авах вэ?»
гэж асууж чадвал,
хүүхэд AI-ийг зөвхөн үр дүнгийн төлөө биш, өөрийн хөгжлийн төлөө ашиглаж эхэлнэ.
AI-ийн хамгийн сайн хэрэглээ заримдаа хамгийн их ашиглаж байгаад биш.
Хэзээ ашиглахгүй байхыг өөрөө мэддэг байх хэрэглээ юм.
Өнөөдрийн эх сурвалж
Fan, Li & Zhang — “Family-school autonomy support for children’s responsible use of generative artificial intelligence: a self-determination theory synthesis and developmental research agenda,” Frontiers in Psychology, 2026.09.11.
Энэ нь шинэ эмпирик туршилт биш, mini review. Зохиогчид өмнөх судалгааг нэгтгэн, хүүхэд ба өсвөр үеийнхний AI хэрэглээнд autonomy support ямар үүрэгтэй байж болохыг санал болгосон. Мөн хүүхдүүд дээрх шууд нотолгоо одоогоор хязгаарлагдмал гэдгийг тодорхой тэмдэглэсэн.
Бид хүүхдэд:
«AI-г хэрхэн ашиглах вэ?»
гэж зааж байна.
Харин:
«Энд AI хэрэгтэй юу?»
гэж өөрөөс нь асууж байна уу?
Хүүхдийн AI literacy гэдэг зөвхөн технологийн чадвар биш.
Технологийн дунд өөрийн сонголтоо хадгалах чадвар ч мөн адил AI literacy-ийн нэг хэсэг болж болох юм.
30 Family of the AI Tour
Хүүхдэд AI ашиглахыг заая.Гэхдээ AI ашиглахгүйгээр өөрөө хийх эрхийг нь бас үлдээе.
Учир нь ирээдүйд ухаалаг хүүхэд гэдэгбүхнийг AI-аар хийлгэдэг хүүхэд биш,
юуг өөрөө хийх, юунд AI-аар туслуулах вэ гэдгээ өөрөө шийдэж чаддаг хүүхэд байх болно.