Хүүхдээ ялагдахыг үзээгүй хүн болгочих вий гэж.
Эцэг эх хүн бүр хүүхдээ хамгаалахыг хүсдэг.
Унахад нь түшнэ.
Бүтэлгүйтвэл зориг өгнө.
Боломжтой бол өмнөөс нь хаалгыг нь хүртэл онгойлгомоор санагддаг.
Би ч бас ялгаагүй.
Гэхдээ...
Сүүлийн үед нэг айдас шинээр төрөх боллоо.
Би хүүхдийнхээ амьдралыг хэтэрхий амархан болгочих вий.
Өнөөдөр би Дэлхийн эдийн засгийн форумын Future of Jobs Report 2025 тайланг уншлаа.
Тайланд хамгийн эрэлттэй ур чадваруудын нэгээр resilience, flexibility and agility буюу сорилтыг даван туулах, дасан зохицох чадвар-ыг нэрлэсэн байна.
Энэ нь зөвхөн техник эзэмших тухай биш.
Амьдралын дарамт, тодорхойгүй байдал, өөрчлөлтийн үед дахин босож чаддаг хүний тухай юм.
Энэ өгүүлбэрийг уншаад би тайлангаа хаачихсан.
Намайг хамгийн их бодолд оруулсан нь
Бид хүүхдэдээ хамгийн сайн сургууль хайдаг.
Хамгийн сайн дугуйланд явуулдаг.
Хамгийн сайн технологи гар утас компьютер авч өгдөг.
Гэхдээ...
Хэзээ нэг өдөр хүүхдээ зориуд хэцүү зүйлтэй нүүр тулуулж байсан уу?
Учир нь...
Ирээдүй хүүхдээс маань зөв хариулт асуухгүй.
Харин...
Унаад босож чадах уу? гэдгийг л шалгах байх.
Магадгүй ирээдүйд хамгийн үнэтэй чадвар нь англи хэл биш.
Программчлал ч биш.
Дахиад эхлэх зориг байх.
Тэр чадварын гэрчилгээ гэж байдаггүй.
Сертификат ч олгодоггүй.
Гэхдээ ажил олгогч бүр түүнийг хайдаг.
Амьдрал бүр түүнд шалгалт авдаг.
Хүүхдийн CV дээр
IELTS-ийн оноо бичигдэнэ.
Их сургуулийн нэр бичигдэнэ.
Шагналууд бичигдэнэ.
Харин...
«2029 онд бүтэлгүй бизнес эхлүүлээд бууж өгөөгүй.»
гэдгийг хаана бичдэг юм бол?
«2032 онд амьдрал нь нурсан ч дахин босож чадсан.»
гэдгийг ямар сертификатаар батлах юм бол?
Магадгүй...
Амьдралын хамгийн үнэтэй чадварууд
CV дээр биш,
зан чанарт хадгалагддаг байх.
Өнөөдрийн эх сурвалж
World Economic Forum – Future of Jobs Report 2025 тайланд ажил олгогчдын ирэх таван жилийн хамгийн эрэлттэй ур чадваруудын нэгээр resilience, flexibility and agility (сорилтыг даван туулах, дасан зохицох чадвар)-ыг нэрлэсэн. Тайлан нь эдгээрийг зөвхөн техникийн ур чадвараас гадна урт хугацаанд хөдөлмөрийн зах зээлд амжилттай байх үндсэн хүчин зүйлсийн нэг гэж тодорхойлсон.
Хэрэв таны хүүхдийн бүх диплом, сертификат, шагнал нэг өдөр алга болчихвол...
Түүнд үлдэх ямар зан чанар насан туршид нь түшиг болж чадах вэ?
Өнөөдрийн эргэцүүллийг энд өндөрлөе.
Зарим чадварыг сургууль үнэлдэг.
Зарим чадварыг ажил олгогч үнэлдэг.
Харин нэг чадварыг зөвхөн амьдрал л үнэлдэг.
Тэр нь...
Дахин босож чаддаг хүн байх.
«30 Family of the AI Tour»